МАТАЙ 1:18-23

МАТАЙ 1:18-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.

Хуваалцах
МАТАЙ 1 унших

МАТАЙ 1:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм.

Хуваалцах
МАТАЙ 1 унших