МАТАЙ 1:11-17
МАТАЙ 1:11-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж, Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж, Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв. Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой. Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.
МАТАЙ 1:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв. Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг, Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг, Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм. Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой. Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв.