МАЛАХИ 2:13-16

МАЛАХИ 2:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй. Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм. Гэвч Сүнсний үлдэгдэлтэй хэн нь ч тийнхүү үйлдээгүй. Тэр бурханлаг үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэгвэл сүнсэндээ анхаарал тавь. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг. Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Өөрийгөө хүчирхийллээр хувцасладаг хүнийг Би үзэн яддаг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун”.

Хуваалцах
МАЛАХИ 2 унших

МАЛАХИ 2:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй. Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм. Гэвч өчүүхэн ч гэсэн Сүнстэй хэн нь ч тэгэхгүй. Тэр Бурхант үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тиймд сүнсэндээ анхаар. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг. Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун.”

Хуваалцах
МАЛАХИ 2 унших