ЛУК 9:18-20
ЛУК 9:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв. — Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэжээ.
Хуваалцах
ЛУК 9 уншихЛУК 9:18-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв. Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэж хариулжээ.
Хуваалцах
ЛУК 9 унших