ЛУК 9:1-17

ЛУК 9:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ. Бурханы хаанчлалыг тунхаглуулахын тулд, мөн өвчтэй хүмүүсийг эдгээлгэхийн тулд Тэр тэднийг илгээв. Тэр тэдэнд —Замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай. Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа. Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж, зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ. Херод —Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа. Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа. Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж, —Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв. Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ. (Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм) Тэр шавь нартаа —Тэднийг тавь тавиар нь бүлэглэн суулга гэв. Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараан өгүүлэхээр шавь нартаа өгөв. Тэд бүгд идэж цадав. Хүмүүсийн орхисон хэлтэрхийнүүдийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

Хуваалцах
ЛУК 9 унших

ЛУК 9:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс арван хоёроо цугт нь дуудаад, өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчээ. Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв. Тэр тэдэнд —Аян замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. Та нар ямар айлд орно, явтлаа тэндээ бай. Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн сайнмэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа. Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхлээс амилсан гэж, зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь хуучны эш үзүүлэгчдийн нэг нь амилсан гэж ярьж байжээ. Херод —Би, Иоханы толгойг авахуулсан. Тэгвэл надад өөрийнх нь талаар иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа. Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан Бетсайд хэмээх хотыг зүглэж хэдүүлхнээ явлаа. Гэвч ард олон үүнийг нь мэдээд Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгэрэх хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. Үд хэвийх үед арван хоёр нь Түүн дээр ирж, —Хурсан олныг тарааж явуулаач. Тэд ойр хавийн суурингуудад очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд зэлүүд газар байна шүү дээ гэв. Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, эдгээр хүмүүст бүгдэд нь идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юм алга гэжээ. (Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм.) Тэр шавь нартаа —Тэднийг тавь тавиар нь хэсэг болгон суулга гэв. Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. Тэд бүгд идэж цадсан байлаа. Үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

Хуваалцах
ЛУК 9 унших