ЛУК 6:48-49
ЛУК 6:48-49 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.
ЛУК 6:48-49 Ариун Библи 2013 (АБ2013)
Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.