ЛУК 6:43-45
ЛУК 6:43-45 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй. Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй. Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.
Хуваалцах
ЛУК 6 уншихЛУК 6:43-45 Ариун Библи 2013 (АБ2013)
Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.
Хуваалцах
ЛУК 6 унших