ЛУК 5:17-26

ЛУК 5:17-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. Үзэгтүн, хэсэг хүн саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч үй олон хүнээс болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө яг төвд нь тавив. Тэдний итгэлийг хараад Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ. Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд —Та нар яагаад ингэж бодов? “Нүгэл чинь уучлагдлаа” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд —Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд —Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.

Хуваалцах
ЛУК 5 унших

ЛУК 5:17-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход, бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж —Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа.

Хуваалцах
ЛУК 5 унших