ЛУК 4:16-30

ЛУК 4:16-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд —Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. Тэр тэдэнд —“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйрлэлийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй. Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. Гэсэн хэдий ч Елиа тэдний хэнд нь ч бус зөвхөн Сидон нутгийн Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйнд илгээгджээ. Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. Харин Тэр тэдний дундуур өнгөрч, замаараа одлоо.

Хуваалцах
ЛУК 4 унших

ЛУК 4:16-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод, —Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд хандаж —Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. Тэр тэдэнд —“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй. Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зөвхөн Сидон нутгийн Зарефат хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэй уруу илгээгджээ. Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.

Хуваалцах
ЛУК 4 унших