ЛУК 3:16-18
ЛУК 3:16-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иохан бүгдэд хандан —Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ. Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа.
ЛУК 3:16-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Иохан бүгдэд —Би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. Үтрэмээ гүйцэд цэвэрлэн буудайгаа саравчинд овоолохын тулд Түүний гарт шигшигч байна. Харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайнмэдээг тунхаглаж байлаа.