ЛУК 24:50-53
ЛУК 24:50-53 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв. Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв. Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.
Хуваалцах
ЛУК 24 уншихЛУК 24:50-53 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв. Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ. Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав. Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.
Хуваалцах
ЛУК 24 унших