ЛУК 23:50-56
ЛУК 23:50-56 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ. Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.
ЛУК 23:50-56 Ариун Библи 2013 (АБ2013)
Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ. Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.