ЛУК 23:44-49
ЛУК 23:44-49 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ. Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.
ЛУК 23:44-49 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд мөн Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.