ЛУК 23:44-47
ЛУК 23:44-47 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ. Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
ЛУК 23:44-47 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.