ЛУК 23:1-25

ЛУК 23:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь —Та ч хэлж байна гэв. Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв. Пилат үүнийг сонсоод —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херодод илгээжээ. Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүнээр буруутгаж байлаа. Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв. Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв. Ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг Пилат дуудаад, тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над дээр авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцааж ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ. [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.] Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав. (Бараб нь хотод бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдоод байжээ.) Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхиралдсаар байлаа. Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх шалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв. Тийнхүү Пилат шаардлагыг нь биелүүлэхээр шийджээ. Тэгээд бослого гаргаж хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг тэдний гуйсны дагуу суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.

Хуваалцах
ЛУК 23 унших

ЛУК 23:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд —Та ч хэлж байна гэв. Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв. Пилат үүнийг сонсоод, —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. Түүнийг Херод хааны эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ. Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа. Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв. Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв. Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад, тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ. [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.] Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав. (Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ) Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа. Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв. Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ. Тэгээд тэдний гуйсны дагуу бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.