ЛУК 22:54-62

ЛУК 22:54-62 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив. Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ, —Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд Петр үүнийг үгүйсгэж, —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр —Хүн гуай, би бишээ гэв. Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь —Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо. Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ. Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав.

Хуваалцах
ЛУК 22 унших

ЛУК 22:54-62 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив. Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн —Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан гэхэд Петр үүнийг үгүйсгэж —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг байна гэхэд Петр —Хүн гуай, би биш гэв. Нэг цаг орчмын дараа өөр нэг нь —Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов. Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав.

Хуваалцах
ЛУК 22 унших