ЛУК 22:40-65

ЛУК 22:40-65 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж, —Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. — Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв. Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гэж айлдав. Түүнийг ийнхүү айлдан байтал бөөн хүмүүс ирж яваа үзэгдэв. Арван хоёрын нэг болох Иудас гэгч тэднийг тэргүүлэн явж байв. Есүсийг үнсэхийн тул тэр Түүний дэргэд ирэв. Харин Есүс түүнд —Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Тэгээд Есүс Өөрийнх нь эсрэг хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд —Та нар дээрэмчин барих мэт илд, шийдэм агсан ирэв үү? Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв. Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив. Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ, —Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд Петр үүнийг үгүйсгэж, —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр —Хүн гуай, би бишээ гэв. Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь —Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо. Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ. Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав. Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв. Тэд Есүсийн нүдийг боогоод, —Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.

Хуваалцах
ЛУК 22 унших

ЛУК 22:40-65 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж —Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. — Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав. Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв. Харин Есүс түүнд —Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ. Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв. Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив. Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн —Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан гэхэд Петр үүнийг үгүйсгэж —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг байна гэхэд Петр —Хүн гуай, би биш гэв. Нэг цаг орчмын дараа өөр нэг нь —Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов. Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав. Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв. Тэд Есүсийн нүдийг боогоод —Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.

Хуваалцах
ЛУК 22 унших