ЛУК 19:28-48

ЛУК 19:28-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн, — Та нар зэргэлдээх суурин уруу яв. Тэнд очоод, та нар урьд нь хүн ер унаж байгаагүй илжигний дудранг олно. Тайлаад энд аваад ир. Хэрэв хэн нэгэн та нараас “Та нар юунд түүний уяаг тайлна вэ?” гэвэл, “Эзэнд хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав. Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс —Та нар юунд дудрангийн уяаг тайлав? гэхэд тэд —Эзэнд хэрэгтэй байна гэв. Тэд дудранг хөтлөн ирэхэд, хүмүүс түүн дээр хувцсаа тохоцгоож, Есүсийг мордуулав. Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь хувцсаа дэвсэж байлаа. Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, — Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв. Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, — Хэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Харин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв. Тэр сүмд орж, худалдаачдыг хөөн гаргаад, тэдэнд —“Миний гэр бол залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байтал та нар сүмийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөхийг оролдовч, ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

Хуваалцах
ЛУК 19 унших

ЛУК 19:28-48 Ариун Библи 2013 (АБ2013)

Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж — Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир. Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлна вэ?” гэвэл “Эзэнд энэ хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов. Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс —Та нар юунд дудранг уяанаас нь тайлав? гэхэд тэд —Эзэнд хэрэгтэй байна гэв. Тэд дудранг Есүст авчирч, дээр нь дээлүүдээ тохсоны дараа Есүсийг мордуулав. Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа. Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа хориоч гэсэнд Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв. Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж — Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв. Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, тэдэнд —“Миний гэр залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв. Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөх арга зам хайж байвч ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

Хуваалцах
ЛУК 19 унших