ЛУК 18:15-30

ЛУК 18:15-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчирчээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ. Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. Есүс түүнд —Намайг чи юунд сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд тэр —Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв. Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ. Есүс түүнийг хараад, —Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд, Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино, тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв.

Хуваалцах
ЛУК 18 унших

ЛУК 18:15-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ. Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр —Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв. Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. Есүс түүнийг хараад, —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан гэхэд Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна гэв.

Хуваалцах
ЛУК 18 унших