ЛУК 17:27-37

ЛУК 17:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. Тэр өдөр гэрийнхээ дээвэр дээр байх нэг нь гэр доторх эд хөрөнгөө авахаар дотогш бүү орог. Үүнчлэн талбайд байх нэг нь бүү буц. Лотын эхнэрийг санагтун. Хэн өөрийн амийг хадгалахыг хичээнэ, тэр хүн түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр хүн түүнийгээ аварна. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино. Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино. [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.] Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Бие нь хаана байна, тэнд мөн тас шувууд цугладаг гэжээ.

Хуваалцах
ЛУК 17 унших

ЛУК 17:27-37 Ариун Библи 2013 (АБ2013)

Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. Лотын эхнэрийг санагтун. Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ гэв.] Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.

Хуваалцах
ЛУК 17 унших