ЛУК 14:25-33

ЛУК 14:25-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан — Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй. Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ? Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ. Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.

Хуваалцах
ЛУК 14 унших

ЛУК 14:25-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд — Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй. Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлэлцээр гуйн элчээ тэр илгээнэ. Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.

Хуваалцах
ЛУК 14 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна