ЛУК 13:22-30

ЛУК 13:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. Хэн нэг нь Түүнээс —Эзэн, аврагдаж байгаа хүмүүс тун цөөхөн байна уу? гэж асуухад Тэр тэдэнд —Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож хаалгаа түгжвэл, та нар гадна нь зогсоод, хаалгыг тогшин “Эзэн, бидэнд онгойлгооч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно. Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Бузрыг үйлдэгч та нар бүгд Надаас холд” гэнэ. Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгчид байхыг та нар хараад, харин өөрсдөө хөсөр хаягдсандаа уйлж, шүдээ хавирах болно. Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно. Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.

Хуваалцах
ЛУК 13 унших

ЛУК 13:22-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. Хэн нэгэн Түүнээс —Эзэн, цөөхөн хүн л аврагдах уу? гэж асуухад Тэр —Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно. Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл” гэхэд нь Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан шүд хавирах нь байх болно. Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно. Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.

Хуваалцах
ЛУК 13 унших