ЛУК 12:41-48

ЛУК 12:41-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

Петр —Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд Эзэн хэлсэн нь —Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд өөрийн бүх хөрөнгөө хариуцуулах болно. Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал, түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ хүслийнх нь дагуу биелүүлээгүй, бэлэн байгаагүй тэр боол ташуурын амт хатуухан хүртэнэ. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.

Хуваалцах
ЛУК 12 унших

ЛУК 12:41-48 Ариун Библи 2013 (АБ2013)

Петр —Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд Эзэн хэлсэн нь —Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл, бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, итгэлгүйчүүдтэй хувийг нь онооно. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнх нь дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.

Хуваалцах
ЛУК 12 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна