ЛУК 12:10-16
ЛУК 12:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов. Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв. Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.
ЛУК 12:10-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч хэн боловч уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн эс уучлагдана. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов. Юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, өв хуваагчаар томилчихдог билээ? гэв. Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.