ЛУК 10:30-37

ЛУК 10:30-37 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд тэр —Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.

Хуваалцах
ЛУК 10 унших

ЛУК 10:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье” гэжээ. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд тэр —Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.

Хуваалцах
ЛУК 10 унших