ЛУК 1:67-79

ЛУК 1:67-79 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн. Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов. (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан) Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж, Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм. Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд дайснуудын гараас авраад, айдас түгшүүргүйгээр бид бүх өдрүүдийнхээ турш Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэхийн тулд болой. Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана. Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулд Эзэний өмнө явах болно. Энэ нь Түүний ард түмэнд авралын мэдлэгийг нүглүүдийнх нь уучлалаар өгөхийн тулд юм. Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр Мандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юм гэсэн ажгуу.

Хуваалцах
ЛУК 1 унших

ЛУК 1:67-79 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм. Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов. Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш Айлдсанаараа Тэрээр үйлджээ. Энэ нь дайснуудаас маань болоод Биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм. Бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ юм. Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр Ариун ба зөвт байдалд Үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд болой. Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдах нь Чи замыг нь бэлдэхээр Эзэний өмнө явж, Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм. Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.

Хуваалцах
ЛУК 1 унших