ЛЕВИТ 23:1-8

ЛЕВИТ 23:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН дахин Мосед айлдан — Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой. Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм. ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой. Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог. Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид. Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цугларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн” гэв.

Хуваалцах
ЛЕВИТ 23 унших

ЛЕВИТ 23:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭН Миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болой. Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм. Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой. Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно. Харин уг сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй талхны баяр бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх идэх ёстой. Эхний өдөр нь та нар ариун цуглаантай байх бөгөөд ямар ч ажил бүү хий. Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил бүү хий” гэж хэлэгтүн гэв.

Хуваалцах
ЛЕВИТ 23 унших