ЛЕВИТ 19:9-10
ЛЕВИТ 19:9-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй. Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
ЛЕВИТ 19:9-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй. Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.