ГАШУУДАЛ 3:22-27
ГАШУУДАЛ 3:22-27 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй” Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн. Залуу насандаа буулгыг үүрэх нь сайн.
Хуваалцах
ГАШУУДАЛ 3 уншихГАШУУДАЛ 3:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой. Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.
Хуваалцах
ГАШУУДАЛ 3 унших