ГАШУУДАЛ 3:19-26
ГАШУУДАЛ 3:19-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун. Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй” Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн.
ГАШУУДАЛ 3:19-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.