ГАШУУДАЛ 3:17-24
ГАШУУДАЛ 3:17-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав. Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна. Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”.
ГАШУУДАЛ 3:17-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Амар амгалангаас амь минь хагацав. Амсах жаргалыг бас мартав. Иймд “Хүч чадал минь ч, ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч бас мөхөв” гэж би өчлөө. Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун. Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй”