ИУДА 1:10-13
ИУДА 1:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин эдгээр хүмүүс нь өөрсдийн ойлгодоггүй зүйлсийг доромжлон гутаадаг бөгөөд харин ухаангүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлтийн дотор мөхсөн. Эдгээр хүмүүс бол та нарын хайрын зоогонд далдлагдсан бул чулуу бөгөөд айж эмээлгүйгээр та нартай хамт зооглон байхдаа өөрсдийгөө л борлуулдаг. Тэд бол салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан хоёр дахиа үхсэн үр жимсгүй намрын мод бөгөөд өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.
ИУДА 1:10-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ. Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэх тэнгисийн догшин давалгаа, тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.