ИОШУА 6:1-27

ИОШУА 6:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв. ЭЗЭН Иошуад —Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна. Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алх. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ. Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг ав. Долоон тахилчид долоон хуцын эврэн бүрээг бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. Тэгээд тэр ард олонд —Урагшаа явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө долоон хуцын эврэн бүрээ барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг хүнгэнүүлэн байх зуур арын хамгаалагчид авдрын ард явлаа. Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ —Намайг “Хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ. Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа буцан ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ. Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил. Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав. Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн шар ба илжигнүүдийг нь илдний ирээр хүйс тэмтрэв. Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд хандан —Янхан эмийн гэрт очиж, түүнд амласныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарагдах бүхнийг тэндээс авчир гэлээ. Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав. Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм. Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв. Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.

Хуваалцах
ИОШУА 6 унших

ИОШУА 6:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв. ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн. Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ. Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. Тэгээд тэр ард олонд —Явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө хуцын эврэн бүрээ долоог барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэн үлээв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг бүрээгээ хүнгэнүүлэн байх үед арын хамгаалагчид авдрын ард явлаа. Харин Иошуа хүмүүст тушаан —Намайг “Уухайлан хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин намайг хэлэх үед уухайлан хашхирагтун гэж хэлэв. Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа эргэн ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө хуцын эврэн бүрээ долоог авч яваа долоон тахилч урагшлан, явуут дундаа бүрээгээ хүнгэнүүлэн үлээсээр байлаа. Тэднийг бүрээгээ үлээсээр байх үед зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирлээ. Тэд зургаан өдөр ийнхүү үйлдэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ. Харин та нарын хувьд гэвэл, хориг цээртэй зүйлсэд шунаж тэдгээрээс аваад Израилийн хуаранг цээрлэлд хүргэж, түүнд лай тарихаас сэрэмжил. Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав. Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн үхэр, хонь ба илжгүүдийг илдний ирээр бүрмөсөн устгав. Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд —Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ. Ингээд туршуул залуучууд дотогш орж Рахаб, түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатныг авчирч, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав. Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн мөнгө, алт болон хүрэл, төмөр эд зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа амьд үлдээв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн элч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм. Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барих хэн боловч ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв. Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.

Хуваалцах
ИОШУА 6 унших