ИОШУА 4:19-24
ИОШУА 4:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. Иорданаас тэдний авсан тэдгээр арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолов. Тэр Израилийн хөвгүүдэд —Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж хэл. Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. Энэ нь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.
ИОШУА 4:19-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. Тэдний Иорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ. Тэр Израилийн хөвгүүдэд —Хожим үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл. Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.