ИОШУА 3:7-13

ИОШУА 3:7-13 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгээ тэдэнд мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израиль дахины нүдэн дээр өргөмжилж эхлэх болно. Харин чи гэрээний авдрыг дамнан яваа тахилч нарт тушаан “Та нар Иорданы усны зах уруу ороод Иордан дотор зогсож байгтун” гэж хэл гэлээ. Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд —Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв. Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно. Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. Тиймд одоо Израилийн овог тусбүрээс нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө сонгон ав. Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд тавигдан зогсмогц, Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.

Хуваалцах
ИОШУА 3 унших

ИОШУА 3:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно. Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан “Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс” гэж хэл гэлээ. Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд —Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв. Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно. Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. Тиймээс одоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө зориулан ав. Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.

Хуваалцах
ИОШУА 3 унших