ИОШУА 3:1-7

ИОШУА 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов. Гурван хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж, хүмүүст тушаан —Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв. Харин авдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв. Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв. Иошуа тахилч нартай ярин, —Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав. ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.

Хуваалцах
ИОШУА 3 унших

ИОШУА 3:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Иошуа өглөө эртлэн босоод, Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иорданд ирээд, гатлахынхаа өмнө тэндээ хонов. Гурав хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж ард олонд тушаан —Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун. Харин авдар ба та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтун. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв. Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв. Иошуа тахилч нартай ярин —Гэрээний авдрыг дамнан өргөөд, хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэд гэрээний авдрыг дамнан өргөөд, ард олны түрүүнд явав. ЭЗЭН, Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгээ тэдэнд мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израиль дахины нүдэн дээр өргөмжилж эхлэх болно.

Хуваалцах
ИОШУА 3 унших