ИОШУА 1:5-13

ИОШУА 1:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно. Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв. Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь — Хуаран дундуур явж, ард олонд “Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” хэмээн хэл гэв. Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь — ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.

Хуваалцах
ИОШУА 1 унших

ИОШУА 1:5-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв. Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь — Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв. Харин Реубен, Гад бас Манассегийн хагас овогт Иошуа хэлсэн нь — ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.

Хуваалцах
ИОШУА 1 унших