ИОЕЛ 2:13-14
ИОЕЛ 2:13-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ. ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?
ИОЕЛ 2:13-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг. ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?