ИОВ 29:1-6
ИОВ 29:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Иов яриагаа үргэлжлүүлэн хэлэхдээ: —Ай даа, өнгөрөн одсон сарууд минь байсан ч болоосой Үнэндээ Бурханаар хамгаалуулсан тэр л өдрүүдийнх шигээ байсан ч болоосой. Дэнлүү нь толгой дээр минь гийж байхад Тэр гэрлээр нь би түнэр харанхуй дундуур явдаг байж дээ, Майхан дээр минь Бурханы андлал оршсон тэр үед Би оргил үедээ байж дээ. Төгс Хүчит Нэгэн нь надтай хамт байсан тэр үед Төрсөн хүүхдүүдээрээ би хүрээлүүлж байлаа Алхам минь цөцгийгөөр булхагдаж, Хад чулуу надад тос цутгадаг байлаа.
ИОВ 29:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн — Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюу Бурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой. Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж, Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ. Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ. Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар, хүүхдүүд минь намайг хүрээлэн байв. Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж, хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.