ИОВ 28:12-28
ИОВ 28:12-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарал орших газар хаана байна вэ? Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй. Оёоргүй гүн нь “Тэр чинь миний дотор байхгүй” мөн далай ч “Тэр чинь надад байхгүй” гэж хэлдэг. Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм. Тэр нь Офирын алтаар, үнэт судалт гартаамаар эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй. Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй. Шүр болон болрыг бол дурдах ч хэрэггүй. Мэргэн ухааны үнэ сувднаас ч өндөр болой. Етиопийн молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижир алтаар ч үнэлэгдэх боломжгүй юм. Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарал орших газар хаана байна вэ? Тэр нь ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд Тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу. Сүйрлийн газар ба Үхэл нь “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг. Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний оршдог газрыг ч мэддэг. Учир нь зөвхөн Тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж, Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ. Салхины жин, усны хэмжээ, бороонд журам, аянга цахилгаанд зам тогтооход Тэр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ. Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.
ИОВ 28:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарлын газар хаана байна вэ? Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй. Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”, мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг. Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм. Тэр нь Офирын алтаар, үнэт оникс, эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй. Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй. Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй. Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой. Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм. Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарлын газар хаана байна вэ? Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу. Сүйрэл болон Үхэл “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг. Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний газрыг ч мэддэг. Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ. Салхины хүнд, усны хэмжээ, бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ. Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.