ИОВ 19:23-29
ИОВ 19:23-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой! Төмөр зоруул болон тугалгаар Тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой! Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ. Арьс минь устгагдсан хойно ч Би махбодоороо Бурханыг харах болой. Түүнийг би өөрөө үзэх бөгөөд Өөр хэнийг ч биш Түүнийг л Миний нүд харах болно. Элэг дотор минь эгширч байна. Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?” “Хамаг хэрэг түүнд ч бий” гэж хэлбэл Өөрсдийнхөө төлөө илднээс айцгаа, Учир нь хилэнц илдний шийтгэлийг авчирдаг юм. Тэгээд та нар шүүлт бий гэдгийг мэдэх юм.
ИОВ 19:23-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой! Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой! Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ. Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой. Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна! Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?”, мөн “Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?” гэж хэлбэл, өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа. Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.