ИОХАН 6:15-21
ИОХАН 6:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа. Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад, завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа. Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа.
ИОХАН 6:15-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа. Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв.