ИОХАН 4:46-54

ИОХАН 4:46-54 Ариун Библи 2013 (АБ2013)

Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа. Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүнд очиж —Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс —Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

Хуваалцах
ИОХАН 4 унших

ИОХАН 4:46-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс усыг дарс болгож байсан Галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд түүний хүү нь Капернаумд өвчтэй байлаа. Түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Түүн уруу очиж —Ирж, миний хүүг эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. Есүс —Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс —Яв. Чиний хүү амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар явав. Тийнхүү тэрээр буцаж явтал, боолууд нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь “Чиний хүү амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

Хуваалцах
ИОХАН 4 унших