ИОХАН 4:1-7
ИОХАН 4:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) Иудейг орхин Галил уруу дахин явжээ. Есүс Самариар дайрч өнгөрөх болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үе байлаа. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэж гуйв.
ИОХАН 4:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) Иудейг орхин дахин Галил явжээ. Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэв.