ИОХАН 19:28-42

ИОХАН 19:28-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав. Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй тул (мөн тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан учраас) иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний хүний болон нөгөө хүнийх нь хөлийг хугалав. Харин Есүс уруу ирээд Түүний хэдийн үхсэн байхыг тэд үзээд, хөлийг нь хугалсангүй. Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. Судрын “Түүний нэг ч яс хугалагдахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. “Тэд жадалсан Хүн уруугаа харах болно” гэж мөн өөр Сударт хэлдэг. Энэ бүхний дараа Есүсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээж, нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ. Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм. Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуугаар ороов. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хадан булш байлаа. Тэгэхэд иудейчүүдийн хувьд бэлтгэлийн өдөр нь байсан бөгөөд тэр хадан булш ойролцоо байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.

Хуваалцах
ИОХАН 19 унших

ИОХАН 19:28-42 Ариун Библи 2013 (АБ2013)

Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичвэр биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг балууны мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж, —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ. Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгахгүйн (бас тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) тул иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний болон нөгөөгийнх нь хөлийг хугалав. Харин тэд Есүс дээр ирж хэдийнээ үхсэн байхыг нь үзээд, хөлийг нь хугалсангүй. Цэргүүдийн нэг нь Түүний хажууг нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. Бичвэрт “Түүний нэг ч яс хугарахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. “Тэд жадалсан Нэгнээ харах болно” гэж мөн өөр Бичвэрт гардаг. Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф, Пилатаас гуйсанд Пилат зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ. Урьд нь шөнөөр Есүс дээр ирж байсан Никодем мирр, зуун настын зуун литра хольц авч ирэв. Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд ороов. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй шинэ хадан булш байлаа. Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн өдөр байсан бөгөөд тэр хадан булш ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.

Хуваалцах
ИОХАН 19 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна