ИОХАН 19:16-30

ИОХАН 19:16-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Пилат тэдэнд Түүнийг цовдлуулахаар өгчээ. Тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавалын газар хэмээх газар уруу явав. Тэнд тэд Түүнийг өөр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, нөгөөдүүлийг хоёр талд нь цовдолжээ. Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав. Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон иудей үүнийг уншжээ. Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —“Иудейчүүдийн Хаан” гэж биш, харин Түүний “Би бол Иудейчүүдийн Хаан” гэснийг бич гэв. Пилат —Бичсэнээ би бичсэн юм гэлээ. Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дөрвөн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, хараач, хүү чинь гэв. Дараа нь шавьдаа —Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив. Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичвэр биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг балууны мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж, —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.

Хуваалцах
ИОХАН 19 унших

ИОХАН 19:16-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа. Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав. Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ. Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов. Пилат мөн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан, Назарын Есүс» гэж бичээд, Есүсийн загалмай дээр тавиулжээ. Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчүүд үүнийг уншжээ. Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —“Иудейчүүдийн Хаан” гэж бүү бич. Харин Тэр “Би бол иудейчүүдийн Хаан” хэмээн хэлсэн гэв. Пилат —Бичсэн зүйлээ би бичсэн юм гэлээ. Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, энэ бол таны хүү гээд, өнөөх шавьдаа —Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив. Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.

Хуваалцах
ИОХАН 19 унших