ИОХАН 17:1-26

ИОХАН 17:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм. Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь Надад өгсөн үгсийг тань Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Намайг Та илгээсэн гэдэгт итгэсэн юм. Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Би тэднээр алдаршуулагдлаа. Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач. Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн сүр жавхланг тань Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч Би Таныг мэдсэн. Мөн Та Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.

Хуваалцах
ИОХАН 17 унших

ИОХАН 17:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахисан юм. Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм. Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус, харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа. Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр Та тэднийг хамгаалаач. Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж. Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн. Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв. Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм гэлээ.

Хуваалцах
ИОХАН 17 унших