ИОХАН 13:13-34

ИОХАН 13:13-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм. Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед “Би байдаг” гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа. Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ. Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв. Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж, —Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв. Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст —Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй. Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв. Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.

Хуваалцах
ИОХАН 13 унших

ИОХАН 13:13-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм. Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа. Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж —Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст —Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв. Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.

Хуваалцах
ИОХАН 13 унших

ИОХАН 13:13-34

ИОХАН 13:13-34 АБ2004ИОХАН 13:13-34 АБ2004ИОХАН 13:13-34 АБ2004