ИОХАН 12:20-26
ИОХАН 12:20-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно. Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.
ИОХАН 12:20-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс —Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.