ИОХАН 12:12-19

ИОХАН 12:12-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь «Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.

Хуваалцах
ИОХАН 12 унших

ИОХАН 12:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод, далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ. Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа. Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.

Хуваалцах
ИОХАН 12 унших

ИОХАН 12:12-19

ИОХАН 12:12-19 АБ2004ИОХАН 12:12-19 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна